Бидний зорилго
Найдвартай технологиор Монголын эрчим хүчийг бэхжүүлэх
МУ-ын Зөвлөх инженер, докторантын кабель шугамын гэмтэл оношилгоо, холболтын муфтны технологиор хийсэн судалгаан дээр тулгуурлан компаниараа дамжуулан ОХУ, Казахстан, БНХАУ-ын хамгийн туршлагатай үйлдвэрүүдийг сонгон, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, чанар нь шалгагдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Бид зөвхөн нийлүүлэлт биш, Монгол орны нөхцөлд тохирсон инженерийн шийдэл, угсралт болон сургалтыг нэг цэгээс санал болгож, хэрэглэгчийн техникийн шаардлагыг мэргэжлийн түвшинд хангаж ажиллана.




